
2020 оны 05 сарын 06

2020 оны 05 сарын 05
2020 оны 05 сарын 04
2019 оны 12 сарын 28
2019 оны 12 сарын 11

2019 оны 11 сарын 15

2019 оны 11 сарын 13

2019 оны 11 сарын 11
2019 оны 11 сарын 06

2019 оны 11 сарын 05
2019 оны 11 сарын 04
2019 оны 11 сарын 01

2019 оны 10 сарын 31

2019 оны 10 сарын 30
2019 оны 10 сарын 29

2019 оны 10 сарын 24

2019 оны 10 сарын 22

2019 оны 10 сарын 16

2019 оны 10 сарын 14

2019 оны 10 сарын 14

2019 оны 10 сарын 14

2019 оны 10 сарын 14

2019 оны 10 сарын 09

2019 оны 10 сарын 09

2019 оны 10 сарын 03

2019 оны 09 сарын 27

2019 оны 09 сарын 27

2019 оны 09 сарын 27

2019 оны 09 сарын 26
2019 оны 09 сарын 26

2019 оны 09 сарын 25

2019 оны 09 сарын 25

2019 оны 09 сарын 25

2019 оны 09 сарын 24
2019 оны 09 сарын 24
2019 оны 09 сарын 17
2019 оны 09 сарын 17
2019 оны 09 сарын 16

2019 оны 09 сарын 12

2019 оны 09 сарын 12

2019 оны 09 сарын 11

2019 оны 09 сарын 11

2019 оны 09 сарын 10

2019 оны 09 сарын 10

2019 оны 09 сарын 09

2019 оны 09 сарын 09

2019 оны 09 сарын 09

2019 оны 09 сарын 06

2019 оны 09 сарын 06

2019 оны 09 сарын 05
З.Нарантуяа: Эмэгтэйчүүдийн эрхэлдэг бизнесийг дэмжиж ажилладаг тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх цаг нь болсон

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг энэ сарын 17-нд /2019.09.17/ Төрийн ордонд зохион байгууллаа. Чуулганы үеэр “Охид, эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийлэл”, “Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо”, “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн хараат бус байдал” гэсэн гурван гол сэдвийн хүрээнд олон улсын түвшинд хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага солилцсон юм.
“Эмэгтэйчүүдийн эдийн засгийн хараат бус байдал” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцсон УИХ-ын гишүүн З.Нарантуяа дараах зүйлсийг онцоллоо.
Тэрээр "Монгол улсад жендэрийн тэгш байдлыг хамгаалах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн олон төсөл, хөтөлбөр, хуулиуд бий. Хамгийн гол нь тэдгээр хууль, хөтөлбөрөө хэрэгжүүлэх хэрэгжилтийн арга хэмжээг хангалттай авч чаддаггүйд бидний алдаа байна уу гэж хардаг. Аливаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд бодит амьдрал дээр онож байна уу гэдгийг олж, оношлох хэрэгтэй байна. Миний хувьд орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд тэнд амьдарч байгаа эмэгтэйчүүдтэй тулж харьцаж, асуудлыг нь сонсдог. Эмэгтэйчүүдийн эрхэлдэг жижиг, өрхийн бизнесийг өгөөжтэй байх нөхцөлийг нь бүрдүүлэх чухал байна. Гэртээ өдөр, шөнөгүй ямар нэгэн зүйл хийдэг. Гэтэл тэр нь борлогддоггүй, зах зээл муутай, шинэ техник технологи сайн ашиглаагүй, цаг үрсэн, ашиг муутай бизнес олон байна. Тиймээс бид эмэгтэйчүүдийн орон нутагт үйлдвэрлэж буй өрхийн үйлдвэрийнх нь цар хүрээг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн нь борлогддог зах зээлд холбож, нэвтрүүлэх, түүнд ашиглах техник технологийнх нь шинэчлэлийг хийхэд хангалттай хэмжээний хүртээмжтэй, хямд эх үүсвэрүүдийг гүйцэд олгож өгөх асуудал байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хуулийг УИХ-аас баталсан. Энэ хууль өмнө нь байсан. Тухайн сангаас хүртээд, бизнесээ босгоод, түүнд хамрагдсан хүмүүс их цөөхөн байгаа. Төр засаг бодлогын хувьд 2 зүйл дээр анхаарах шаардлагатай байна.
Уул уурхайн салбараас гадна иргэдээ орлоготой болгохын тулд хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрийг дэмжих шаардлагатай байна. Тухайн үйлдвэрээс гарч байгаа ноос ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүнийг илүү их өртөг шингэсэн үнээр гадаад зах зээлд гаргах том зах зээлийг нэгдүгээрт нээж өгөх хэрэгтэй байна. Сүүлийн үед АНУ-д “Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийг батлуулахаар яригдаж байна. Тус хууль батлагдсанаар хөдөө орон нутагт амьдарч байгаа эмэгтэйчүүдийн угааж, самнасан ноос ноолуурыг тус зах зээлд эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах боломжтой болно. Бидэнд тийм туршлага бий. Хамгийн гол нь төр засаг хэрэгжилтийн механизмыг зөв олж хэрэгжүүлэх л чухал байна.
Хоёрдугаарт, бизнес эрхлэх гэж буй, амьдралаа дээшлүүлэх гэж буй эмэгтэйчүүдэд тулгардаг хамгийн чухал зүйл нь санхүүгийн эх үүсвэр. Санхүүгийн эх үүсвэр нь ямар нэгэн барьцаа, хөдлөх хөрөнгө шаарддаг, хөрөнгөтэй хүнд л зээл очдог системд бид амьдарч байна. Үүнийг байхгүй болгохын тулд “батлан даалтын сан” буюу барьцааг нь батлан даалтын сангаас гаргадаг системийг хэрэгжүүлэхээр 60 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Азийн хөгжлийн банк хийж байгаад талархалтай байна. Гол нь төр засгийн зүгээс хөтөлбөр хэрэгжүүлэх гэж буй газартайгаа хамтран яг бодит зүйл хийхээр төлөвлөж буй бүтээлч хүнд энэ үйлчилгээгээ хүргээсэй.
Гуравдугаарт, нийт эмэгтэйчүүдийн маань шинийг эрэлхийлэгч, бүтээгч сэтгэлгээ нь хангалттай биш байна. Ямар нэгэн зүйлийг дээрээс шийдээд өгөх болов уу, халамжлаад өгөх болов уу, болчих болов уу гэж бодож суух хэрэггүй. Би хаана, хэнд зориулж, юу хийвэл болох вэ гэдгийг байнга эрэлхийлж байх чадавхид суралцах хэрэгтэй байна. Манай улсын хууль, бодлогууд ерөнхийдөө төр бүх зүйлийг хангаад өгөх юм шиг, бэлэн болгоод өгөх мэт өнгө аястай бичигддэг. Тиймээс энэ хандлагыг өөрчилж, илүү их боломж олгодог, нээлттэй, өрсөлдөөнтэй болгоход анхаарах хэрэгтэй юм болов уу гэж бодож байна.
Мөн аж ахуйн нэгжүүдээ илүү томруулж, бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай корпорациудыг бий болгоё гэхээс илүүтэй татварын бодлого маань жижигрэх, багасах тал руу явсан нь үнэн. Тиймээс компаниуд өрсөлдөх чадвараа сайжруулж, экспортын чиглэлийн үйлдвэрүүдээ өргөжүүлье гэдэг зүйлийг ажил болгох хэрэгтэй байна. Зах зээл рүү гарах гааль, дэд бүтцийнх нь асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй байна. Мөн дээрээс нь эмэгтэй удирдагчтай компаниудад квот тогтоож, эмэгтэйчүүдийн эрхэлдэг бизнесийг дэмжиж ажилладаг тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах цаг нь болсон.” гэлээ.
"Илүү сайхан ирээдүйн төлөө" олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад Швед, БНХАУ, Япон, ОХУ, Буриад, Халимаг, Якут, БНСУ, Турк, АНУ, Казакстан зэрэг 10 гаруй орны төлөөлөгчөөс гадна нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумын 1000 гаруй төлөөлөгч оролцсон юм.