
2020 оны 05 сарын 06

2020 оны 05 сарын 05
2020 оны 05 сарын 04
2019 оны 12 сарын 28
2019 оны 12 сарын 11

2019 оны 11 сарын 15

2019 оны 11 сарын 13

2019 оны 11 сарын 11
2019 оны 11 сарын 06

2019 оны 11 сарын 05
2019 оны 11 сарын 04
2019 оны 11 сарын 01

2019 оны 10 сарын 31

2019 оны 10 сарын 30
2019 оны 10 сарын 29

2019 оны 10 сарын 24

2019 оны 10 сарын 22

2019 оны 10 сарын 16

2019 оны 10 сарын 14

2019 оны 10 сарын 14

2019 оны 10 сарын 14

2019 оны 10 сарын 14

2019 оны 10 сарын 09

2019 оны 10 сарын 09

2019 оны 10 сарын 03

2019 оны 09 сарын 27

2019 оны 09 сарын 27

2019 оны 09 сарын 27

2019 оны 09 сарын 26
2019 оны 09 сарын 26

2019 оны 09 сарын 25

2019 оны 09 сарын 25

2019 оны 09 сарын 25

2019 оны 09 сарын 24
2019 оны 09 сарын 24
2019 оны 09 сарын 17
2019 оны 09 сарын 17
2019 оны 09 сарын 16

2019 оны 09 сарын 12

2019 оны 09 сарын 12

2019 оны 09 сарын 11

2019 оны 09 сарын 11

2019 оны 09 сарын 10

2019 оны 09 сарын 10

2019 оны 09 сарын 09

2019 оны 09 сарын 09

2019 оны 09 сарын 09

2019 оны 09 сарын 06

2019 оны 09 сарын 06

2019 оны 09 сарын 05
ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН САН ХӨМРӨГТ ТУЛУЙ ХААНЫ УДМЫН СУДАР НЭМЭГДЛЭЭ
Монголын эмэгтэйчүүдийн холбооны 95 жилийн ой, Илүү сайхан ирээдүйн төлөө олон улсын эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааны анхдугаар чуулга уулзалтад 10 гаруй орны 30 гаруй төлөөлөгчид уригдан ирж оролцсоны дотор ӨМӨЗО-ны Түмэд хошууны Ордос хотоос нэгэн гэр бүл хүрэлцэн ирсэн юм.
Хиад боржгин овогт QI ZHIPING хэмээх эрхэм 10 гаруй жилийн турш өөрийн удмын судалгааг хийж, түүнийг Тулуй хааны удмын 33 дахь үеийн хүн гэдгийг БНХАУ-ын Түүхийн хүрээлэн, Шинжлэх ухааны хүрээлэн, Удам судлалын газрын түүх судлаачид баталгаажуулсан ажээ.
Мөн Бээжин хотын Чинхуа их сургуулийн эрдэмтэд батлан тодорхойлсон гэх агаад, тус судраас Бээжин болон, Хөх хотуудын төв номын санд тус бүр нэгийг гардуулж байснаа онцолсон.
Мөн энэ удаа Монголын эмэгтэйчүүдийн холбооны 95 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирэх завшааныг тохиолдуулан манай холбоо болон Монголын үндэсний номын санд “Тулуй хааны удмын судар” бүтээлээсээ гардуулаад буцлаа.
Энэ үеэр QI ZHPING “Би маш их омогшиж байна. Өөрийнхөө өвөг дээдэс, өөрийн үеийн түүхийн судар номыг Монгол улсын Үндэсний номын санд бэлэглэж байгаад сэтгэл өндөр байна. Бидний хүсэлтийг хүлээн авч энэхүү арга хэмжээг зохион байгуулахад тусалж дэмжсэн танай хамт олонд талархал илэрхийлье! Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл болон, Монгол улсын Ерөнхий сайдтай төрийн ордонд нүүр тулан уулзсандаа баяртай байна” хэмээн хэлсэн юм.
Энэ үеэр Үндэсний номын сангийн Бодлогын зөвлөлийн дарга Т.Баярлах: “Монголчуудын оюун санааны голомт, бичиг соёл, түүхийн хамгийн үнэт сан хөмрөгт зочлон ирж, өөрсдийн судалгааны бүтээл, удмын судраа гардуулж буй та бүхэнд маш их баярлалаа. Дараа Монголд ирэхдээ дахин тухтай зочлохыг урьж байна” гэв. Мөн Монгол улсын Үндэсний номын сангаас "Монгол үндэстний бичиг соёлын арвин сан хөмрөгт таны бүтээлүүд үе дамжин өнө мөнхөд хадлгалагах тул батламж хадгалуулав" хэмээсэн албан баталгааг гардууллаа.
Үндэсний номын сангийн Бодлогын зөвлөлийн дарга Т.Баярлах зочны хамт