
2020 оны 05 сарын 06

2020 оны 05 сарын 05
2020 оны 05 сарын 04
2019 оны 12 сарын 28
2019 оны 12 сарын 11

2019 оны 11 сарын 15

2019 оны 11 сарын 13

2019 оны 11 сарын 11
2019 оны 11 сарын 06

2019 оны 11 сарын 05
2019 оны 11 сарын 04
2019 оны 11 сарын 01

2019 оны 10 сарын 31

2019 оны 10 сарын 30
2019 оны 10 сарын 29

2019 оны 10 сарын 24

2019 оны 10 сарын 22

2019 оны 10 сарын 16

2019 оны 10 сарын 14

2019 оны 10 сарын 14

2019 оны 10 сарын 14

2019 оны 10 сарын 14

2019 оны 10 сарын 09

2019 оны 10 сарын 09

2019 оны 10 сарын 03

2019 оны 09 сарын 27

2019 оны 09 сарын 27

2019 оны 09 сарын 27

2019 оны 09 сарын 26
2019 оны 09 сарын 26

2019 оны 09 сарын 25

2019 оны 09 сарын 25

2019 оны 09 сарын 25

2019 оны 09 сарын 24
2019 оны 09 сарын 24
2019 оны 09 сарын 17
2019 оны 09 сарын 17
2019 оны 09 сарын 16

2019 оны 09 сарын 12

2019 оны 09 сарын 12

2019 оны 09 сарын 11

2019 оны 09 сарын 11

2019 оны 09 сарын 10

2019 оны 09 сарын 10

2019 оны 09 сарын 09

2019 оны 09 сарын 09

2019 оны 09 сарын 09

2019 оны 09 сарын 06

2019 оны 09 сарын 06

2019 оны 09 сарын 05
Х.Булгантуяа: Жендэрийн мэдрэмжтэй төсөвийн төлөвлөлт хийгддэг болно
“Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн чуулга-уулзалт “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх нэгдсэн бодлого, хөтөлбөр” хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
Тус хэлэлцүүлгийн үндсэн илтгэгчээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, зочин илтгэгчээр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Дэд захирал бөгөөд Суурин төлөөлөгчийн орлогч Деклан Магий нар оролцож байна. Хэлэлцүүлгийн үеэр панелистаар оролцож буй Сангийн дэд сайд Булгантуяа "Жендэрийн мэдрэмжтэй төсөвийн төлөвлөлт хийгддэг болно" гэж онцолсон бол УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Эмэгтэйчүүдийн бизнест худалдааны тусгай суваг нээх, Төрийн өмчит компаниас эхлээд УЗ-д эмэгтэйчүүдийн квот тогтоох зэрэг арга хэмжээнүүдийг яаралтай авах шаардлагатай байна" гэдгийг онцоллоо.
Эмэгтэйчүүд гэр бүлдээ ихэнх цагаа зарцуулж хөлсгүй ажиллаж, эдийн засгийн хараат болж, өөрсдийгөө хөгжүүлэх боломж нь хязгаарлагддаг. Статистикийн дүнгээр, эдийн засгийн идэвхгүй хүн амын дунд хүүхэд болон ахмад настан асардаг, гэрийн ажилтай шалтгаанаар 2014 онд 123,855 эмэгтэй байсан бол 2018 онд энэ тоо 171,140 -д хүрсэн ба хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн 23%-д хүрчээ. Эмэгтэйчүүд өөрийн орлогогүй байхын хирээр бие даасан байдлаа алдаж, бусдаас хараат болж улмаар гэр бүлийн, бэлгийн, эдийн засгийн болон бусад төрлийн хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөр байдаг байна.
Ялангуяа, цалин хөлс хамгийн өндөр буюу уул уурхай, зам тээвэр зэрэг салбарт ажиллагсдын дөнгөж 10 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь Тогтвортой хөгжлийн зорилтын үзэл баримтлалын 2.2-д заасан хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөрийн зах зээл дэх тэгш оролцоог хангах, эмэгтэйчүүдэд ээлтэй зохистой хөдөлмөр эрхлэлтийн орчинг бий болгох асуудал бодит амьдралд хангалттай хэрэгжихгүй байгаагийн илрэл юм.
Тиймээс эмэгтэйчүүдийн тусгай хэрэгцээ, шаардлагыг судлан эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, зохистой хөдөлмөр эрхлэлт, бичил бизнесийг дэмжих, үйлдвэрлэл, борлуулалтын нэгдсэн тогтолцоо, төрийн бодлого үгүйлэгдэж байгааг чуулганд оролцогчид онцоллоо.
МЭХ-ноос зохиож буй “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын чуулга-уулзалт үргэлжилж байна.