
2020 оны 05 сарын 06

2020 оны 05 сарын 05
2020 оны 05 сарын 04
2019 оны 12 сарын 28
2019 оны 12 сарын 11

2019 оны 11 сарын 15

2019 оны 11 сарын 13

2019 оны 11 сарын 11
2019 оны 11 сарын 06

2019 оны 11 сарын 05
2019 оны 11 сарын 04
2019 оны 11 сарын 01

2019 оны 10 сарын 31

2019 оны 10 сарын 30
2019 оны 10 сарын 29

2019 оны 10 сарын 24

2019 оны 10 сарын 22

2019 оны 10 сарын 16

2019 оны 10 сарын 14

2019 оны 10 сарын 14

2019 оны 10 сарын 14

2019 оны 10 сарын 14

2019 оны 10 сарын 09

2019 оны 10 сарын 09

2019 оны 10 сарын 03

2019 оны 09 сарын 27

2019 оны 09 сарын 27

2019 оны 09 сарын 27

2019 оны 09 сарын 26
2019 оны 09 сарын 26

2019 оны 09 сарын 25

2019 оны 09 сарын 25

2019 оны 09 сарын 25

2019 оны 09 сарын 24
2019 оны 09 сарын 24
2019 оны 09 сарын 17
2019 оны 09 сарын 17
2019 оны 09 сарын 16

2019 оны 09 сарын 12

2019 оны 09 сарын 12

2019 оны 09 сарын 11

2019 оны 09 сарын 11

2019 оны 09 сарын 10

2019 оны 09 сарын 10

2019 оны 09 сарын 09

2019 оны 09 сарын 09

2019 оны 09 сарын 09

2019 оны 09 сарын 06

2019 оны 09 сарын 06

2019 оны 09 сарын 05
"Илүү сайхан ирээдүйн төлөө" чуулган эхэллээ
"ИЛҮҮ САЙХАН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ" олон улсын эмэгтэйчүүдийн чуулга-уулзалт Төрийн ордонд эхэллээ. Тус чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, чуулганд оролцогчдод амжилт хүслээ.
Олон улсын эмэгтэйчүүдийн чуулга-уулзалтыг нээж хэлсэн МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт Ерөнхий сайд, Засгийн Газрын гишүүд ээ!
Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн хүндэт гадаадын зочид оо!
Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны салбар байгууллагуудаас хүрэлцэн ирсэн чуулганы төлөөлөгчид өө! Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтган мэндчилж “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааны анхдугаар чуулганы ажиллагааг дэмжин хүрэлцэн ирсэнд гүн талархал дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу?
Өнөөдөр энэ танхимд Монгол улсын 21 аймаг, 330 сум, Нийслэл хотын 9 дүүрэг бүх хороодын эмэгтэйчүүдийн төлөөлөл, мөн гадаадын 10 гаруй орны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирснийг танилцуулахад таатай байна.
- UN-Women-ны Ази номхон далайн бүс хариуцсан захирал Анна Карин Жатфорс,
- Швед Улсын Гадаад харилцааны яамны хүчирхийлэл, хүний наймаатай тэмцэх асуудал эрхэлсэн сайд Пер-Андерс Сунессон,
- Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган сар нийгэмлэгүүдийн Зүүн Өмнөд Азийн бүсийг хариуцсан суурин төлөөлөгч Гвендолин Пэн,
- ӨМӨЗО-ны Эмэгтэйчүүдийн холбооны дэд Ерөнхийлөгч Лиан Шиүгин,
- БНСУ-ын Эмэгтэйчүүдийн хөгжлийн төвийн Ерөнхийлөгч Инсоок Гвон,
- Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Дэд захирал бөгөөд Суурин төлөөлөгчийн орлогч орлогч Деклан Магий болон
- ОХУ-ын “За байкалье” эмэгтэйчүүдийн зөвлөлийн Ерөнхийлөгч Подойнищина Валентина Ивановна танд
- Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа та бүхэндээ бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд гүн талархал илэрхийлж Ази тивийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага Монголын эмэгтэйчүүдийн холбооны 95 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу?
Манай гадаад зочдын дунд МЭХ-ны түүхийн амаргүй он жилүүдэд хань нөхрийн хамт Монголын ард түмэнд хандивлах “1 сая саван” хөдөлгөөнийг эх орондоо өрнүүлж, алдарт Фүжи уулаа хоёр бүтэн тойрохоор саван цуглуулаад “Монголын эмэгтэйчүүдийн байгууллага”-д илгээж байсан төдийгүй орлого багатай эмэгтэйчүүдэд үнэ төлбөргүй сургалт хийж, ур чадвар эзэмшүүлэх төвийг өөрсдийн хөрөнгөөр байгуулан туслаж байсан Япон-Монголын Эмэгтэйчүүдийн соёлоор харилцах “Солонго” нийгэмлэгийн тэргүүн, Чибагийн Эдийн засгийн их сургуулийн хүндэт профессор 85 настай хатагтай М.Фүжимото хүрэлцэн ирснийг дуулгахад таатай байна.
Хатагтай Фужимото танд хүрэлцэн ирсэнд халуун баяр хүргэж МЭХ, монгол бүсгүйчүүдийнхээ өмнөөс хүндэтгэл үзүүлж байгааг минь хүлээн авна уу?
Та бид хэл соёл, шашин шүтлэг, үндэс угсаа өөр хэдий ч дэлхийн бүхий л улсын эмэгтэйчүүд ээж хүн, эмэгтэй хүнийхээ хувьд нэгдсэн дуу хоолойтой, нэгдсэн зорилготой байж ирсэнийг дэлхийн эмэгтэйчүүдийн хөдөлгөөний түүх тод өгүүлдэг билээ.
Иймд “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” 95 жилийнхээ ойгоор олон улсын эмэгтэйчүүдээ “ИЛҮҮ САЙХАН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ” хамтдаа, сайхан бүхнээр үлгэрлэхийг уриалж байна.
Монгол бол хатан ухааныг төрийн хэрэгт үнэлж ирсэн түүхэн уламжлалтай, эзэнт гүрэн байгуулж явсан суут богд Чингис хааны өлгий нутаг, хаан төрийн голомтод ухаант хатдаа буулгадаг онцгой дэг жаягтай, эв эеийн билэгдэл Алунгоо хатан, Эрдэм мэдлэгийн ундарга болсон Сорхугтан хатан, хүч ухаан, эрэмгий зоригоороо хаан төрийнхөө голомтыг сахиж үлдсэн домогт Мандухай хатны эх нутаг юм.
Өнгөрсөн зууны 1924 онд Монгол улс манжийн дарлалаас чөлөөлөгдөн, БНМАУ-аа зарлан тунхагласан тухайн жил “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны үндэс суурь тавигдаж, “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг” нэртэйгээр Ази тив дэх эмэгтэйчүүдийн анхны байгууллага болон үүссэн түүхтэй. Ийнхүү манай холбооны түүх зуун дамжин өртөөлж, энэ цагийн соёлч боловсон, эрдэм мэдлэгтэй, дэлхийн хөгжилтэй хөл нийлэн алхах чадварлаг бүсгүйчүүдийн сурах хөгжих, хүмүүнжих их үйлсэд үеийн үед түүхэн үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм.
1924 оны 11-р сарын 26-ны өдөр Монгол улс “Тус улсын харьяат ард түмэн угсаа, шашин, эрэгтэй, эмэгтэй хэмээн ялгаваргүй нэгэн адил эрхийг эдэлбэл зохино” хэмээн Анхдугаар Үндсэн хуулийнхаа 11-р зүйлд иргэн бүр тэгш эрхтэйг тунхаглан иргэдийн тэгш эрхийг хуульчлан баталгаажуулж, эмэгтэйчүүд, эрчүүдийн нэгэн адил сонгох, сонгогдох эрх эдлэх болсон нь эмэгтэйчүүдийн улс төр, нийгэмд эзлэх байр суурийг шинээр тодорхойлсон түүхэн дэвшил болсон байдаг.
Энэ үеэс эхлэн эмэгтэйчүүдийн байгууллага анхдугаар үндсэн хуулийнхаа заалтуудыг ард иргэдэд сурталчлан таниулах, эмэгтэйчүүдийг төр түшилцэх хэрэгт оролцуулах, аливаа сонгуульд нэрийг нь дэвшүүлэх болж 1925 онд хуралдсан БНМАУ-ын хоёрдугаар их хуралд сонгогдсон 94 төлөөлөгчийн тав нь эмэгтэй байсан нь Монголын эмэгтэйчүүдийн улс төр, шийдвэр гаргах түвшний оролцоо хангагдаж эхлэхийн үндэс байсан юм.
Энэ мэтчилэн 20-р зуунд эмэгтэйчүүдийг богтлох ёсыг халж, бүх нийтээрээ бичиг үсэгт сурах, эрүүлжих, ахуйд соёлын хувьсгал хийх, нийгмийн их бүтээн байгуулалтыг өрнүүлэхэд Монгол бүсгүйчүүд гар бие оролцон, эх орныхоо хөгжил цэцэглэлт, үйлдвэржилтийн алтан он жилүүдэд онцгой үүрэг гүйцэтгэсэн.
Түүнчлэн Монголын эмэгтэйчүүдийн байгууллага олон улсад, мөн Ази тивдээ үзэл санаа үйл хэргээрээ үлгэр дуурайл болж байлаа. Тухайлбал: 1947 онд “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны гурав дахь дарга С.Удвал Прага хотноо хуралдсан Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны их хуралд уригдан илтгэл тавьж байлаа.
Мөн Монголын эмэгтэйчүүдийн байгууллага түүхэн хөгжлийнхөө явцад үеийн үед онцгой гавъяатай ажилласны нэгэн жишээ 1980-аад онд эхчүүдийн төрөхийн өмнө ба хойно амрах байр байгуулсан нь ээжүүд аавуудад эрүүл аж төрөх сургалт явуулах гол төв нь болж, энэ туршлагыг Олон улсын эрүүл мэндийн байгууллага өндрөөр үнэлэн гадаад улс орнуудад туршлага болгон хэрэгжүүлэж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Тэгвэл 21-р зуунд Монгол улс 2016-2030 он хүртэл “Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг хэрэгжүүлэхэд дэлхий нийттэй үзэл санаа нэгдсэн. Тэр дундаа Монголын эмэгтэйчүүдийн холбоо Монгол улсын Ерөнхий сайдын дэргэдэх Жендэрийн үндэсний хороотой нягт хамтран, Тогтвортой хөгжлийн 5-р зорилгын жендэрийн эрх, тэгш байдлыг хангах чиглэлд жендэрийн тэгшэрхийн зарчим буюу эрэгтэй, эмэгтэй хүн бүр улстөр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн ба бусад харилцаанд тэгш эрхтэй байх, нийгмийн амьдралд адил оролцох, хөгжлийн үр шим, нийгмийн баялгаас тэнцүү ашиг хүртэх боломж, нөхцөлийг хангах тал дээр бүхий л хэлбэрээр үйл ажиллагаагаа уялдуулахыг эрмэлзэн ажиллаж байна.
Мөн тус зорилгын ялгаварлан гадуурхахгүй байх зарчим, төрийн хариуцлагын зарчим, жендэрийн мэдрэмжтэй бодлогын зарчим, жендэрийн мэдээлэл хүртээмжтэй байх зарчимд тулгуурлан салбар зөвлөлүүддээ мэдээлэлжүүлэх, чадавхжуулах чиглэлээр шат дараатай ажлуудыг зохион байгуулж байгаа.
Мөн хүчирхийлэлгүй нийгэм бүтээх, эрчүүд хөвгүүд хамтдаа охид эмэгтэйчүүдээ хамгаалах, хүн бүр эрүүл, аюулгүй орчин нөхцөлд сурч ажиллаж амьдрах, хойч үеэ ёс заншил өв уламжлал, түүх, хэл соёл, ах захаа дээдлэн хүндэлдэг, орчин үеийн соёл боловсролтой хөл нийлэн алхдаг, Монгол дархлаа, Монгол бахархалтай дэлхийн иргэн болгож төлөвшүүлэхэд Монголын эмэгтэйчүүдийн холбоо бодлого боловсруулан, идэвхийлэн ажиллах болно.
Өнөөдөр зуун дамнасан түүхтэй Азийн, анхны эмэгтэйчүүдийн байгууллага 95 жилийн ойн өндөр тотгоо өргөж, өргөн үүдээ дэлгэхдээ дэлхийн эмэгтэйчүүд та бүхнээ урин “ИЛҮҮ САЙХАН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ” олон улсаараа чуулж, хүчирхийллийн эсрэг хүчээ нэгтгэн, өмгөөлөл хамгаалал хэрэгтэй хэн бүхнийг хамтдаа хамгаалах, эмэгтэйчүүдийн эдийн засгийг сайжруулах, шийдвэр гаргах төвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр үзэл бодол, туршлагаа солилцон, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санаачилгыг гаргаж байна.
Ингээд төрийн сүлдэндээ залбирдаг, төгөлдөр гоо бүсгүйчүүддээ, хаан төрийн үйлсийг тэгшитгэгч хатан ухаант ээжүүддээ, нандин эрхэмсгийн эхлэл энхрий гоо охиддоо, олон улсаас хүрэлцэн ирсэн хүндэт зочиддоо Монголын эмэгтэйчүүдийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье!
ИЛҮҮ САЙХАН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ иргэн бүр хичээх болтугай!!!
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл