
2020 оны 05 сарын 06

2020 оны 05 сарын 05
2020 оны 05 сарын 04
2019 оны 12 сарын 28
2019 оны 12 сарын 11

2019 оны 11 сарын 15

2019 оны 11 сарын 13

2019 оны 11 сарын 11
2019 оны 11 сарын 06

2019 оны 11 сарын 05
2019 оны 11 сарын 04
2019 оны 11 сарын 01

2019 оны 10 сарын 31

2019 оны 10 сарын 30
2019 оны 10 сарын 29

2019 оны 10 сарын 24

2019 оны 10 сарын 22

2019 оны 10 сарын 16

2019 оны 10 сарын 14

2019 оны 10 сарын 14

2019 оны 10 сарын 14

2019 оны 10 сарын 14

2019 оны 10 сарын 09

2019 оны 10 сарын 09

2019 оны 10 сарын 03

2019 оны 09 сарын 27

2019 оны 09 сарын 27

2019 оны 09 сарын 27

2019 оны 09 сарын 26
2019 оны 09 сарын 26

2019 оны 09 сарын 25

2019 оны 09 сарын 25

2019 оны 09 сарын 25

2019 оны 09 сарын 24
2019 оны 09 сарын 24
2019 оны 09 сарын 17
2019 оны 09 сарын 17
2019 оны 09 сарын 16

2019 оны 09 сарын 12

2019 оны 09 сарын 12

2019 оны 09 сарын 11

2019 оны 09 сарын 11

2019 оны 09 сарын 10

2019 оны 09 сарын 10

2019 оны 09 сарын 09

2019 оны 09 сарын 09

2019 оны 09 сарын 09

2019 оны 09 сарын 06

2019 оны 09 сарын 06

2019 оны 09 сарын 05
Хүчирхийллийг бууруулахын тулд эмэгтэйчүүд хандлагаа өөрчлөх хэрэгтэй
Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо санаачлан, Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо энэ сарын 16-18-ны хооронд зохион байгуулж байна. Тус чуулганы эхний өдөр буюу 9-р сарын 16-нд Төрийн ордны Иргэний танхимд “Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох” нь уулзалт боллоо.
Энэхүү уулзалтад хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд, ШШГЕГ, ЦЕГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа бэлгийн мөлжлөг, хүний наймаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсооход гарц, шийдэл хайж, нээллтэй ярилцлаа.
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн Хорооны Ази номхон далайн бүс хариуцсан захирал Анна Карин Жэтфорс "Ази номхон далайн бүсэд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл өндөр байна. Гурван эмэгтэй тутмын нэг нь ойр дотны хүнийхээ хүчирхийлэлд өртөж байна. Хүчирхийллийг бууруулахад бодлого, хууль эрх зүйн баримт бичиг чухал үүрэгтэй төдийгүй шат шатны байгууллагууд хамтарч ажиллаж, нэг бодлого, чиглэлтэй байж хүчирхийллийг таслан зогсоож чадна. Одоогоор эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бүтэн арилгаж чадсан нэг ч улс дэлхийд байхгүй байна" гэлээ.
Харин Швед улсын Гадаад хэргийн яамны Хүчирхийлэл, хүний наймаатай тэмцэх асуудал эрхэлсэн сайд Пер Андерс Сунессон "Эрэгтэй, эмэгтэй гэж хүйсээр ялгалгүй ижил эрхтэй амьдрахыг хүсч байгаа бол хуулийг сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. Швед улсын Засгийн газар жендэрийн тэгш байдлын талаар анхаарч ажилласан учраас "Биеэ үнэлэгчдийг хамгаалах хууль"-тай болж, биеэ үнэлэгчдийн тоо буурсан юм. Биеэ үнэлэгчдийг хохирогч гэж үзэн, худалдан авагчдыг гэмт хэрэгтэн гэж үзэн торгууль ногдуулж, бүр цаашлаад нэг жил хүртэл хорих ялаар шийтгэдэг болсон байна. Тус шийдвэрийн хүрээнд хэрэгцээ алга болж 10 мянган биеэ үнэлэгчтэй байсан Швед улсад өдгөө 1000-2000 биеэ үнэлэгчтэй болж цөөрсөн" гэж өөрийн орны сайн туршлагаас хуваалцлаа.
Мөн энэ үеэр ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл Монгол улсад хүчирхийллийг бууруулахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлогын талаар танилцуулаад, АНУ-аас гаргадаг хүн худалдаалахтай холбоотой саарал жагсаалтаас гарч нэг шат ахисан талаар дурдсан. Мөн тэрээр "Манай улсад биеэ үнэлэгчдийг гэмт хэрэгтэй гэж хардаг явдал хэвээр байна. Биеэ үнэлэлт, гэр бүлийн хүчирхийлэл хоёр салшгүй холбоотой. Аль нэгийг нь хөндөхөд нөгөөх нь заавал гарч ирдэг. Эхлээд бид эмэгтэйчүүдийнхээ хандлагыг өөрчилмөөр байна" гэлээ.