LHAMOUR spreads the love
2020 оны 05 сарын 06
OUR STORY
2020 оны 05 сарын 05
If you are a true leader, then you deserve to sit at the lea…
2020 оны 05 сарын 04
LEADING HERDERS WHO EFFECTIVELY RAISED THREE COWS AND ONE HO…
2019 оны 12 сарын 28
FROM THE CABIN OF THE GIANT MINING DUMP TRUCK TO THE AUSTRAL…
2019 оны 12 сарын 11
MISTRESS OF THE GIANT DUMP TRUCK
2019 оны 11 сарын 15
LOCOMOTIVE
2019 оны 11 сарын 13
REAL HOST OF THE "GOLDEN BABY GOAT"
2019 оны 11 сарын 11
SUCCESS IS NOT MEASURED BY MONEY, IT IS MEASURED BY HOW MUCH…
2019 оны 11 сарын 06
TRAILBREAKER
2019 оны 11 сарын 05
VOLUNTER OF REVSOMOL DISPATCH
2019 оны 11 сарын 04
BEING ONE FAMILY MEANS HAVING AN UNANIMITY
2019 оны 11 сарын 01
BRIGHTLY GLOWING PEAK
2019 оны 10 сарын 31
INSEPARABLE FROM THE ROAD LIFE
2019 оны 10 сарын 30
"ALUNGOO-2018" THE WINNERS OF THE CUP
2019 оны 10 сарын 29
LONG YEARS OF PATIENCE, STRUGGLE AND DESIRE
2019 оны 10 сарын 24
WE WANT TO GROW FUTURE CITIZENS OF THE WORLD
2019 оны 10 сарын 22
Women cannot go beyond the household zone and become economi…
2019 оны 10 сарын 16
The Federation of Cuban Women
2019 оны 10 сарын 14
The Secret History of the Mongol Queens
2019 оны 10 сарын 14
The Festivals of Mongolia
2019 оны 10 сарын 14
MONGOLIA
2019 оны 10 сарын 14
ERDENEBILEG BATSAIKHAN: AT DIFFICULT TIMES A MAN MUST NOT LO…
2019 оны 10 сарын 09
A GLITTERING BRIGHT STAR IN THE NIGHT SKY
2019 оны 10 сарын 09
This is the historical era in search of the enlightenment
2019 оны 10 сарын 03
Өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна
2019 оны 09 сарын 27
БАЛДОРЖ шагналтнууд тодорлоо
2019 оны 09 сарын 27
Г.Амартүвшин: Эмэгтэйчүүдийн эрхэлдэг бизнес нь санхүүгийн х…
2019 оны 09 сарын 27
Ахмадын баяраар Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа
2019 оны 09 сарын 26
"Илүү сайхан ирээдүйн төлөө" Тунхаглал
2019 оны 09 сарын 26
З.Нарантуяа: Эмэгтэйчүүдийн эрхэлдэг бизнесийг дэмжиж ажилла…
2019 оны 09 сарын 25
Б.Оюунгэрэл: Эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлоготой болох хэрэгт…
2019 оны 09 сарын 25
‘The Hu’ хамтлагийн ‘Гэрэг’ цомог ‘Billboard’-ын дэлхийн жаг…
2019 оны 09 сарын 25
ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН САН ХӨМРӨГТ ТУЛУЙ ХААНЫ УДМЫН СУДАР Н…
2019 оны 09 сарын 24
МЭХ "Хамтдаа хамгаалъя" аяныг улс даяар эхлүүллээ
2019 оны 09 сарын 24
Х.Булгантуяа: Жендэрийн мэдрэмжтэй төсөвийн төлөвлөлт хийгдд…
2019 оны 09 сарын 17
"Илүү сайхан ирээдүйн төлөө" чуулган эхэллээ
2019 оны 09 сарын 17
Хүчирхийллийг бууруулахын тулд эмэгтэйчүүд хандлагаа өөрчлөх…
2019 оны 09 сарын 16
Б.Оюунгэрэл: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцсоноор …
2019 оны 09 сарын 12
Ж.Сүхжаргалмаа: Жендэрийн харилцаа бол хүний эрхийн хэрэгжил…
2019 оны 09 сарын 12
Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо
2019 оны 09 сарын 11
Ану: Бид тэгш эрхтэй байх ёстой
2019 оны 09 сарын 11
Б.Тулга, Д.Амарбаясгалан нар панелистаар оролцоно
2019 оны 09 сарын 10
Ж.Сүхжаргалмаа: 95 жилийн түүхэнд бий болсон дархлаагаа хамг…
2019 оны 09 сарын 10
Эмэгтэйчүүдийн асуудалд Улс төрчид...
2019 оны 09 сарын 09
Аялагч, сэтгүүлч Julia Hubbel блогтоо МЭХ-ны ерөнхийлөгчийг …
2019 оны 09 сарын 09
МЭХ-ны 95 жилийн ойд...
2019 оны 09 сарын 09
МЭХ-ны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл 
2019 оны 09 сарын 06
Mongolian Women’s Federation
2019 оны 09 сарын 06
НҮБ-ын Анна-Карин Жатфорс зочин илтгэгчээр оролцож, үг хэлнэ
2019 оны 09 сарын 05

МЭХ-ны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл 

МЭХ-ны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл 

Баян-Өлгий аймаг байгаль цаг уур, соёл уламжлалын  хувьд өөрийн гэсэн онцлог төрхтэй. Олон орны уулчид тус аймагт авиралт хийхээр байнга ирдэг бөгөөд хамгийн тохиромжтой үе нь намар. Гэхдээ цаг агаарын хувьд хамгийн тогтворгүй газруудын нэг нь Алтай Таван Богд. Учир нь тэнд нэг өдрийн дотор нар шарж, цас, бороо орж, шуурга тавих нь энгийн үзэгдэл. Өөрөөр хэлбэл нэг өдөр 4 улирлын шинжийг та тэндээс л харж болно. Мөн Алтай Таван Богдод Монголын хамгийн том гурван мөсөн гол болох Потанинын, Александрын, Гранегийн мөсөн гол оршдог. Түүнчлэн экосистемийн онцлогийг төлөөлсөн үзэсгэлэнт байгаль, аргаль, янгир, халиун буга зэрэг хөхтөн амьтан, ирвэс, хүрэн баавгай, хойлог, тас, ёл гэх мэт жигүүртний гол байршил болдгоороо зайлшгүй хамгаалах шаардлагатай нутаг юм.

 

 

Баян-Өлгийчүүдийн өөр нэг бахархал нь бүргэдээр ан агнах уламжлал бөгөөд Казакын ард түмэн бүргэдийг өнө эртнээс хайрлан хүндэтгэж, ёс заншил болгон хойч үеийнхэндээ уламжлуулж иржээ. Бүргэдээр ан агнаснаар байгалийн зэрлэг ан амьтныг гаршуулан тэжээх, түүнтэй харьцаж нөхөрлөх, хайрлах, хүний тусын тулд ашиглах, үе дамжсан соёл, зан заншлыг хадгалах зэрэг олон давуу талтай. Түүнчлэн бүргэд тэжээх нь үр тариа, жимс жимсгэний талбай, хураасан өвс тэжээлийг болжмор, тагтаа болон бусад шувуудын хөнөөлөөс хамгаалах сайн талтай.

Бүргэдийг тусгай бэлтгэсэн гурван хөлтэй модонд /тугыр гэж нэрлэдэг/ суулгаж юм харуулахгүйн тулд нүдний хамгаалалт, хошуувч, малгай /томага/ өмсүүлдэг. Бүргэдтэй харьцах гол хэрэглэл бээлий бөгөөд алс хол авч явах, ан хийхдээ суулгадаг ацтай тулгуур мод /балдак/, хоол өгөхөд зориулагдсан модон таваг /саптаяк/, бүргэд даарах, гэмтэх үед ашигладаг ганзаганы өлгий /ханжга бесик/, бүргэдийг анд сургахад хэрэглэдэг өвс чихсэн ангийн арьс, уях суран аргамж хэрэглэдэг. Бүргэдээр ан агнахад хэрэглэдэг дээрх хэрэгслийг хатуу мод, хусаар хийдэг ба бээлийг тэмээний хүзүүний арьс, заримдаа гөрөөсний хүзүүний арьсыг элдэж хийдэг.

 

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ТҮҮХЭЭС

Монголын эмэгтэйчүүдийн хол­бооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл 1940  онд байгуулагдаж 1990 онд Монголын эмэгтэйчүүдийн холбоонд албан ёсоор бүртгүүлсэн. Уг байгууллага нь нийгэм, эдийн засгийн байдал, сүсэг бишрэл, яс үндэс, албан тушаалыг үл харгалзан бүх эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашиг, сонирхлыг илэрхийлэн хамгаалж, төрөөс эмэгтэйчүүдийн талаар явуулах бодлогод олон нийт, эмэгтэйчүүдийн санал бодлыг тусгах, хэрэгжүүлэхэд анхан шатны салбар зөвлөл, гишүүдийн хүчийг чиглүүлэн, хамтарч ажиллахыг эрхэм зорилгоо болгон ажилладаг.

Нийгмийн халамж, эрүүл мэнд, хууль эрх зүйн салбаруудаас сонгогдсон удирдах зөвлөлийн 11 гишүүн, 13 сум, 1 тосгонд эмэгтэйчүүдийн зөвлөлийн салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд “Мерси кор” олон улсын байгууллагын санхүүжилтээр Цагааннуур сумын хүүхдийн цэцэрлэгт тоглоомын талбай байгуулж, “Эмэгтэйчүүд ба хууль дүрэм” төслийг хэрэгжүүлэн, ард иргэд, эмэгтэйчүүдэд Авлигын эсрэг хууль, Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль, сайн засаглалд эмэгтэйчүүдийн оролцоо зэрэг сэдвээр сургалт, судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

Зохион байгуулсан томоохон, уламжлалт ажлууд

  • Хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд зориулсан “Сүлд модны наадам”
  • “Аймгийн салбар салбарын шилдэг эмэгтэй”-г шалгаруулж, хүндэт ээжүүдийг урамшуулан шагнав.
  • ХХҮГ-тай хамтран “ Байнгын асаргаа шаардлагатай иргэдийг асарч буй асрагч” нарт зориулсан сургалт
  • “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” өдрөөр бүсгүйчүүдийн дунд гар бөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээнийг  жил бүр  уламжлал болгон зохион байгуулдаг.
  • Хилчин эмэгтэйчүүдийн чуулганд дөрвөн сэдвээр мэдээлэл хийв.
  • ЕБС-ийн өсвөр насны 900 гаруй охидод гэмт хэрэгт холбогдох, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, НҮЭМ-ийн мэдлэгтэй болгох сургалт зохион байгуулсан. 
  • Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаал хийв. 

 

 

ХӨДӨЛМӨР ХҮНИЙГ БҮТЭЭДЭГ

 

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын малчин Шыбарайгыр овогт Сояны Пернегүл нь 1977 оны 02 дугаар сарын 22-ны өдөр долоон хүүхэдтэй айлын гурав дахь охин нь болж мэндэлжээ.  Тэрээр сумынхаа бүрэн дунд сургуулийг дүүргэж, улмаар 1998 онд Улаанхус сумын харъяат Курман овогт Табысбекийн Семсертэй гэр бүл болсон байна. Сояны Пернегүл нь 7 хүүхэд төрүүлэн, өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ казахын ёс заншлаар Табысбекийн гал голомтыг сахиж, нөхрийнхөө хамт мал маллаж буян хишгийг нь хүртэн амьдарч байгаа айлын эзэгтэй юм. Мал маллаж, хүүхдүүдээ өсгөхөөс гадна казак эмэгтэйчүүдийн гараар урладаг ширдэг, хатгамлан аравч, орны хэрэгсэл хийдэг. Мөн нөхрийнхөө агнасан ангийн арьсаар үстэй дээл, өмд, хантааз оёж, оёсон бүтээгдэхүүнээ жуулчдад худалдан өрхийн амьжиргаагаа дээшлүүлдэг юм.

С.Пернегүл “Миний бие казахын ёс заншлаа даган аавынхаа гал голомтыг залгамжлан авч яваа нэгэн. 50 гаруй насандаа ханиасаа хагацсан хадам эцгээ асран халамжлах хүнд үүргийг давхар үүрч явна. Хадам ээж маань намайг бэр болж ирэхээс өмнөхөн 49 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Би хадмындаа бэр болж ирснээсээ хойш нөхрийнхөө гурван дүүг өсгөж, гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн билээ. Мөн ах дүү, хамаатан садан, айлчлан ирсэн хүн болгоныг хүний өөрийн гэлтгүй хоол цайгаар дайлахын зэрэгцээ өнөр өтгөн гэр бүлтэйгээ хорин жилийг ардаа орхижээ” хэмээн хүүрнэв.

Сесерханы гэр бүлийг эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлж, малч ухаан, тэргүүн арга туршлагаараа манлайлсанд 2016 оны Гал тахиа жилийн хаврын тэргүүн бар сарын шинийн нэгний тахиа өдөр “Улсын аварга малчин” цолоор шагнажээ. 

Нөхөр Семсерийн аав Табысбек нь “ах сахал”-ын үүргээ биелүүлж үр хүүхдээ зөв хүмүүжүүлэн, сурсан мэдсэнээ өвлүүлэн үлдээхийн сацуу гэр бүлийн эв нэгдлийг ханган, чиглүүлэхэд гол тулгуур нь болдог отог омогтоо нэр хүндтэй өндөр настан аж.  

С.Пернегүлийн гэр бүл Улаанхус сумын Хар уул гэдэг газарт өвөлждөг бөгөөд хоёрдугаар сараас эхлэн Сагсай сумын Даян хэмээх газарт нүүн очиж жуулчны отог байгуулан ажилладаг байна. Тэд «Көбеш Трейвел» ХХК, «Бек Трейвел» ХХК-тай хамтран казах үндэстний ёс заншил, нүүдлийн соёлыг гадаадын жуулчдад сурталчлан Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулж явна. Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ өрхийн орлогоо нэмэгдүүлж, үр хүүхдүүдээ сурган, эх орондоо мэдлэгтэй, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх үүргийг хүлээж яваа эгэл жирийн нэгэн эмэгтэй бол С.Пернегүл юм.

Харин нөхөр Т.Семсер нь удам дагасан мянгат малчин, бүргэдээр анчлах аргыг өвөг дээдсээсээ өвлөж яваа нэгэн бөгөөд өөрийн гурав дахь охин болох 14 настай Дамелийг 10 наснаас нь эхлэн бүргэдээр ан агнах арга ухаанд сурган хүмүүжүүлж, аймгийн болон сумын “Бүргэдийн баяр”-т оролцуулан, тэрээр “Тэргүүний анч” шагналын эзнээр удаа дараа тодорчээ.

Швейцарийн жуулчин Alexsandra Menikozi–гийн авсан Дамел охины зураг нь “National Geographic Travel photographer of the Year” зургийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн нь дэлхийд  танигдах том завшаан болсон байна. «Ачийг ачаар хариулна» гэдэг шиг жуулчин Дамел охиныг их сургуульд сургахаар амласан бөгөөд байнга харилцаатай байдаг ажээ. Мөн Т.Семсерийн гэрт жуулчин авч ирдэг гадаадын иргэн  Timothy Allen нь том охин Бахытнурыг улсын дээд сургуульд өөрийн хөрөнгөөрөө боловсрол эзэмшүүлэхээр болжээ. 

            «Чи хэдий чинээ их хүч хөдөлмөр гарган ажиллана, төдий чинээгээр аз чам руу ойртоно» гэж сайхан үг байдаг. Яг л түүн шиг хөдөлмөрийн үр шимийг хүртэж, амжилтын оргил өөд рүү тэмүүлж байгаа С.Пернегүль болон түүний гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

 

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.