LHAMOUR spreads the love
2020 оны 05 сарын 06
OUR STORY
2020 оны 05 сарын 05
If you are a true leader, then you deserve to sit at the lea…
2020 оны 05 сарын 04
LEADING HERDERS WHO EFFECTIVELY RAISED THREE COWS AND ONE HO…
2019 оны 12 сарын 28
FROM THE CABIN OF THE GIANT MINING DUMP TRUCK TO THE AUSTRAL…
2019 оны 12 сарын 11
MISTRESS OF THE GIANT DUMP TRUCK
2019 оны 11 сарын 15
LOCOMOTIVE
2019 оны 11 сарын 13
REAL HOST OF THE "GOLDEN BABY GOAT"
2019 оны 11 сарын 11
SUCCESS IS NOT MEASURED BY MONEY, IT IS MEASURED BY HOW MUCH…
2019 оны 11 сарын 06
TRAILBREAKER
2019 оны 11 сарын 05
VOLUNTER OF REVSOMOL DISPATCH
2019 оны 11 сарын 04
BEING ONE FAMILY MEANS HAVING AN UNANIMITY
2019 оны 11 сарын 01
BRIGHTLY GLOWING PEAK
2019 оны 10 сарын 31
INSEPARABLE FROM THE ROAD LIFE
2019 оны 10 сарын 30
"ALUNGOO-2018" THE WINNERS OF THE CUP
2019 оны 10 сарын 29
LONG YEARS OF PATIENCE, STRUGGLE AND DESIRE
2019 оны 10 сарын 24
WE WANT TO GROW FUTURE CITIZENS OF THE WORLD
2019 оны 10 сарын 22
Women cannot go beyond the household zone and become economi…
2019 оны 10 сарын 16
The Federation of Cuban Women
2019 оны 10 сарын 14
The Secret History of the Mongol Queens
2019 оны 10 сарын 14
The Festivals of Mongolia
2019 оны 10 сарын 14
MONGOLIA
2019 оны 10 сарын 14
ERDENEBILEG BATSAIKHAN: AT DIFFICULT TIMES A MAN MUST NOT LO…
2019 оны 10 сарын 09
A GLITTERING BRIGHT STAR IN THE NIGHT SKY
2019 оны 10 сарын 09
This is the historical era in search of the enlightenment
2019 оны 10 сарын 03
Өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна
2019 оны 09 сарын 27
БАЛДОРЖ шагналтнууд тодорлоо
2019 оны 09 сарын 27
Г.Амартүвшин: Эмэгтэйчүүдийн эрхэлдэг бизнес нь санхүүгийн х…
2019 оны 09 сарын 27
Ахмадын баяраар Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа
2019 оны 09 сарын 26
"Илүү сайхан ирээдүйн төлөө" Тунхаглал
2019 оны 09 сарын 26
З.Нарантуяа: Эмэгтэйчүүдийн эрхэлдэг бизнесийг дэмжиж ажилла…
2019 оны 09 сарын 25
Б.Оюунгэрэл: Эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлоготой болох хэрэгт…
2019 оны 09 сарын 25
‘The Hu’ хамтлагийн ‘Гэрэг’ цомог ‘Billboard’-ын дэлхийн жаг…
2019 оны 09 сарын 25
ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН САН ХӨМРӨГТ ТУЛУЙ ХААНЫ УДМЫН СУДАР Н…
2019 оны 09 сарын 24
МЭХ "Хамтдаа хамгаалъя" аяныг улс даяар эхлүүллээ
2019 оны 09 сарын 24
Х.Булгантуяа: Жендэрийн мэдрэмжтэй төсөвийн төлөвлөлт хийгдд…
2019 оны 09 сарын 17
"Илүү сайхан ирээдүйн төлөө" чуулган эхэллээ
2019 оны 09 сарын 17
Хүчирхийллийг бууруулахын тулд эмэгтэйчүүд хандлагаа өөрчлөх…
2019 оны 09 сарын 16
Б.Оюунгэрэл: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцсоноор …
2019 оны 09 сарын 12
Ж.Сүхжаргалмаа: Жендэрийн харилцаа бол хүний эрхийн хэрэгжил…
2019 оны 09 сарын 12
Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо
2019 оны 09 сарын 11
Ану: Бид тэгш эрхтэй байх ёстой
2019 оны 09 сарын 11
Б.Тулга, Д.Амарбаясгалан нар панелистаар оролцоно
2019 оны 09 сарын 10
Ж.Сүхжаргалмаа: 95 жилийн түүхэнд бий болсон дархлаагаа хамг…
2019 оны 09 сарын 10
Эмэгтэйчүүдийн асуудалд Улс төрчид...
2019 оны 09 сарын 09
Аялагч, сэтгүүлч Julia Hubbel блогтоо МЭХ-ны ерөнхийлөгчийг …
2019 оны 09 сарын 09
МЭХ-ны 95 жилийн ойд...
2019 оны 09 сарын 09
МЭХ-ны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл 
2019 оны 09 сарын 06
Mongolian Women’s Federation
2019 оны 09 сарын 06
НҮБ-ын Анна-Карин Жатфорс зочин илтгэгчээр оролцож, үг хэлнэ
2019 оны 09 сарын 05

УУРХАЙЧИН БҮСГҮЙЧҮҮД ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ЧУУЛАВ

2019 оны 01 сарын 23
    Admin
УУРХАЙЧИН БҮСГҮЙЧҮҮД ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ЧУУЛАВ

    

   ХХ зууны манлай бүтээн байгуулалт, дэлхийн шилдэг аж ахуйн нэгж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт “Эрдэнэт” үйлдвэр түүхт 40 жилийнхээ ойн хүрээнд “Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө” Үндэсний анхдугаар чуулганыг саяхан “Уурхайчин” соёлын ордонд зохион байгууллаа. 

    Энэхүү чуулганд Монгол улсын уул уурхайн салбарын 18 компанийн 400 гаруй эмэгтэй оролцож, хөгжлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэлээ. Уул уурхайн салбарт эрчүүдтэй мөр зэрэгцэн ажилладаг эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлууд, цаашдын хөгжлийн зорилтыг хамтдаа тодорхойлж, төр засгийн сонорт хүргэхээр УИХ-ын зарим эмэгтэй гишүүд хүрэлцэн ирж чуулганд оролцсон нь өндөр ач холбогдолтой байлаа. Эрхэм гишүүд чуулганы нээлтийн үйл ажиллагаанд мэндчилгээ дэвшүүлж, уурхайчин эмэгтэйчүүдийн хүнд хүчир хөдөлмөр эрхлэлтийн талаар хөндөн, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн дуу хоолойг төр засгийн түвшинд ямагт хүргэж байгааг онцлов. 

    ДНБ-ий дийлэнхийг бүрдүүлдэг уул уурхай, эрдэс баялгийн салбарын үр өгөөж, хүртээмжийг хүйсийн ялгаваргүй тэлэх бодлого чухал. Товчхондоо хүйсийн тэгш оролцоог хангах, уурхайчин эмэгтэйчүүдийг хөгжүүлэх нь эрдэс баялгийн салбарын бодлогын нэг шинэ чиг баримжаа юм. Эрдэнэт үйлдвэр ажиллагсаддаа 24 нэр төрлийн нийгэм ахуйн хөнгөлөлт, тэтгэмж, тусламжийг олгодог бөгөөд 2018 онд нэг ажилтанд 11 сая төгрөгийн нийгмийн дэмжлэг үзүүлсэн байна.  

    “Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө” Үндэсний чуулганаар “Уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо”, “Хөгжлийн чиг хандлага”, “Эмэгтэйчүүдийн манлайлал”, “Эрх зүйн орчин  - эмэгтэйчүүд” зэрэг сэдвээр зохиогдсон салбар хуралдаанууд дээр илтгэл тавин хэлэлцэж, ажил амьдралын арвин туршлагаа хуваалцан, санал бодлоо солилцлоо. 

    Уул уурхайн компаниудын ажилчдын дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь Монголд хамгийн их буюу нийт уурхайчдын 20 гаруй хувийг эзэлдэг нь мэргэжлийн байгууллагын судалгаагаар гарсан байна. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн 6000 гаруй ажиллагсдын 32 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Энэ нь дэлхийн дунджаас төдийгүй улсын дунджаас өндөр байгаа нь бидний бас нэгэн бахархал юм. 

    “Эрдэнэт” үйлдвэр 40 жилийнхээ түүхэнд уурхайчдын нийгмийн цогц үйлчилгээг бий болгосон. Эмнэлэг, сувилал, сургууль, цэцэрлэг, спортын болон урлагийн мэргэжлийн байгууллагуудыг үүсгэн байгуулж хөгжүүлсэн нь эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлсэн. Хэдийгээр манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмэгтэй ажилтнууддаа чиглэсэн олон төрлийн дэмжлэг, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ч цаашид тэдгээрийг илүү сайжруулж цар хүрээг нь нэмэгдүүлэх, цаг үеийн шаардлагаар улам боловсронгуй болгох зорилт бидний өмнө тулгарч байна. 

    Уурхайчин эмэгтэйчүүдийн Үндэсний чуулганаас Улсын Их Хурал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд дараах зөвлөмжийг элч төлөөлөгчөөр нь дамжуулан илгээлээ. Үүнд:
-Уул уурхайн салбарт жендерийн тэгш эрхийг хангаж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, эзлэх байр суурийг нэмэгдүүлэх,
-Бага насны хүүхэд нь өвдсөн тохиолдолд ажилтанд эмнэлгийн хуудас олгох хуулийн зохицуулалттай болох, 
-Эмэгтэйчүүдийн эдийн засгийн тэгш эрхийг хангах зорилгоор бүх түвшний эмэгтэй, эрэгтэй ажилтнуудын цалингийн зөрүүг арилгаж, банк, санхүү, зээлийн бодлогоор дэмжих,
-Уурхайчин эмэгтэйчүүдийн үндэсний чуулганыг тодорхой чиглэлийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулах, 
-Уул уурхайн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого, уурхайчин эмэгтэйчүүдийн  хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг хангуулах
-Уул уурхайн салбарт бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлэх, инновацийг хөгжүүлэх, эерэг хандлага, соёл, зан үйлийг төлөвшүүлэх гэжээ. 
-Мөн “Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө” Үндэсний чуулганаас нийт эмэгтэйчүүддээ хандан:  
-Нийгэм, гэр бүл, үр хүүхдийн хүмүүжил, төлөвшилд онцгой анхаарч, ядууралгүй, хүчирхийлэлгүй, тэгш шударга нийгмийн хөгжлийн тулгуур хүч байх,
-Уул уурхайн салбарт бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлэх, инновацийг хөгжүүлэх, эерэг хандлага, соёл, зан үйлийг төлөвшүүлэхэд манлайлах 
-Уурхайчин эмэгтэйчүүдийн холбоо байгуулах, мэдээллийн нэгдсэн цахим сүлжээ, санг бүрдүүлэх замаар эмэгтэйчүүдийн тасралтгүй хамтын ажиллагааг дэмжиж, хамтран хөгжицгөөе
-Нийтийн сайн сайхны төлөө эерэг өөрчлөлт авчрах сайн санал, санаачилгыг дэмжиж, төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн, удирдлагын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийг нэмэгдүүлье, 
-Тогтвортой хөгжил, хүрээлэн байгаа орчны нөхөн сэргээлт, эко цэвэр орчинг бүрдүүлэх үйл хэрэгт эмэгтэйчүүд тэргүүлэн оролцъё хэмээн уриаллаа. 

    Чуулганы төгсгөлд “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ “Өнөөдөр нар, хур тэгширсэн их сайхан өдөр байна. Уурхайчин бүсгүйчүүдтэйгээ бүтэн өдөр чууллаа. Энэ үйлдвэрийн 6000 ажилтан миний багийн гишүүд. Түүхт 40 жилийн хугацаанд уурхайчин эмэгтэйчүүдийн маань гүйцэтгэсэн үүрэг их. Чуулганаас гарч байгаа зөвлөмж, уриалгаас үзэхэд салбар хуралдаанууд тун амжилттай өрнөсөн байна. Эрчүүд бид эмэгтэйчүүдийнхээ хөлд чирэгдэж мэдэхээр байна. 

    Өнөөдөр цэцгэн дунд алхаж яваа мэт санагдаад сэтгэл маш өндөр байна шүү хэмээн хошигнов. Тэрээр хүүхдээ гурван нас хүртэл асарч буй ээжид “Эрдэнэт” үйлдвэр сар бүр 400 мянган төгрөгийн тэтгэмж олгодгийг 500 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэрийг Эх үрсийн баяраар гаргахаа чуулганы индрээс зарласан нь бүсгүйчүүдийн сэтгэлийг огшоосон гэнэтийн шийдвэр байлаа.  Ийнхүү бүтэн өдөр ажил хэрэгчээр хуралдсан төлөөлөгчид ирээдүйн хөгжлийнхөө зорилтыг хамтдаа тодорхойлж, “Уурхайчин би” дуугаар ая дууны түрлэг өргөснөөр уурхайчин эмэгтэйчүүдийн Үндэсний чуулган өндөрлөв.

 

        Сэтгүүлч М.Одгэрэл
 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл бичих


Сэтгэгдэл 0
Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.